Суулгах заавар
Програмист байх шаардлагагүй. Доорх алхмуудыг дарааллаар нь хийвэл нэг цагийн дотор кафе тань бүрэн ажиллаж эхэлнэ.
Эхлээд: танд хоёр хувилбар бий
Аль нь танд тохирохыг сонгоно уу. Доорх заавар нь Б хувилбарынх — А хувилбарыг сонгосон бол суулгах шаардлагагүй.
- Юу ч суулгахгүй. Компьютер шаардлагагүй — таблет, утас хангалттай.
- Танд өөрийн хаяг өгнө:
таны-нэр.kofepos.com - Бүртгүүлмэгц бид холбогдож, нэг ажлын өдрийн дотор бэлэн болгоно.
- Хаяг тань «Миний хэсэг» дотор гарч ирнэ.
- Шаардлага: кафед интернэт байх.
- Кассны ард байнга асаалттай Windows компьютер хэрэгтэй.
- Интернэт тасарсан ч касс ажиллана — интернэт тогтворгүй газарт тохиромжтой.
- Доорх 13 алхмыг дагана.
0 · Юу хэрэгтэй вэ
Худалдан авах
- Үнийн хуудсанд салбарынхаа тоог сонгоно (1 салбар = 1 касс компьютер).
- Бүртгүүлэх дарж и-мэйл, кафены нэр, утсаа оруулна. Тэр дор нь 14 хоногийн үнэгүй туршилт эхэлж, лицензийн түлхүүр үүснэ.
- Худалдаж авахдаа Миний хэсэг → Нэхэмжлэх үүсгэх дарна. Данс болон гүйлгээний утга гарч ирнэ.
- Шилжүүлгээ хийнэ. Гүйлгээний утгыг яг тэр хэвээр бичих нь чухал.
- Бид баталгаажуулмагц хоног тань нэмэгдэнэ (сар = 30 хоног, жил = 365 хоног).
Компьютерт суулгах
- Бидний өгсөн
CoffeePOS-Setup.exeфайлыг татна. - Дээр нь 2 удаа дарна → "Next, Next, Install" → дуусахад бэлэн. Node.js гэх мэт юу ч тусад нь суулгах шаардлагагүй — бүгд дотор нь багтсан.
C:\CoffeePOS руу файлуудыг тавьж,
Desktop дээр товчлол үүсгэж, Windows Firewall-д зөвшөөрөл нэмж,
компьютер асахад автоматаар ажилладаг болгоно.
Хэрэв ZIP хувилбар авсан бол: Node.js 22+ (nodejs.org → LTS) суулгаад,
ZIP-ээ C:\CoffeePOS руу задлаад CoffeePOS.vbs дээр 2 дарна.
Эхлүүлэх
Суулгасны дараа CoffeePOS компьютер асах болгонд өөрөө ажиллана. Хар цонх гарахгүй, юу ч дарах шаардлагагүй.
Desktop дээр хоёр товчлол үүснэ:
- CoffeePOS — кассын дэлгэцийг нээнэ
- CoffeePOS зогсоох — системийг бүрэн зогсооно (ховор хэрэгтэй)
C:\CoffeePOS\logs\coffeepos.log файлаас харна.Нэвтрэх ба нууц үг солих
Анхны хэрэглэгчид:
admin / 1234 | Менежер — бүх эрхтэй |
cashier / 1234 | Кассчин |
barista / 1234 | Бариста |
Лицензийн түлхүүр оруулах
- Миний хэсэг хуудаснаас лицензийн түлхүүрээ хуулна
(
CPOS-XXXX-XXXX-XXXXхэлбэртэй). - POS дотор Manager → ⚙️ Тохиргоо → 🔑 Лиценз руу орно.
- Түлхүүрээ буулгаад Хадгалах дарна. Тэр дор нь шалгаад "Идэвхтэй · N хоног үлдсэн" гэж харагдана.
Дэлгүүрийн тохиргоо
Manager → ⚙️ Тохиргоо хэсэгт:
- Лого — бүх хуудас болон баримт дээр гарна
- Кафены нэр, утас, хаяг — баримт дээр хэвлэгдэнэ
- Ажиллах цаг — хаалттай цагт захиалагч "Амарч байна" гэж харна
- Хүргэлтийн үнэ, баримтын хөл текст (жишээ: "Баярлалаа!")
- Бага үлдэгдлийн босго — түүнээс доош орвол анхааруулна
- Дансны мэдээлэл эсвэл QPay — онлайн захиалгын төлбөрт
Ажилтан нэмэх
Manager → 👥 Ажилтнууд. Хүн бүрт өөрийн эрх өгнө:
- Менежер — бүх зүйл: тайлан, үнэ, ажилтан, тохиргоо
- Кассчин — захиалга авах, төлбөр баталгаажуулах, кассын хаалт
- Бариста — зөвхөн бэлтгэх дэлгэц
Ажилтан бүр өөрийн нэрээр нэвтэрснээр хэн юу хийсэн нь бүртгэгдэнэ. Ажилтан гарвал "идэвхгүй" болгоно — устгах шаардлагагүй, түүхэн бүртгэл хэвээр үлдэнэ.
Таблет, утас холбох
Ажилтан бүр өөрийн таблет, утсаараа ажиллана. Юу ч суулгахгүй — браузераар нээнэ.
Ямар хаягаар орох вэ
Танд өгсөн хаягаа шууд нээнэ. Жишээ:
https://таны-нэр.kofepos.com/pos
Ямар ч сүлжээнээс ажиллана — кафены WiFi, гэрийн интернэт, утасны 4G/5G. Ижил WiFi-д байх шаардлагагүй.
Кассны компьютерийн дотоод хаягаар орно
(http://192.168.x.x:8787/pos хэлбэртэй). Хаягийг
Manager → Тохиргоо хэсгээс харна.
Таблет нь компьютертэй нэг WiFi-д байх ёстой.
Хэнд аль хуудсыг өгөх вэ
/pos | Кассчин — захиалга авах, төлбөр |
/barista | Бариста — бэлтгэх дэлгэц |
/manager | Эзэн — тайлан, меню, ажилтан |
/order | Үйлчлүүлэгч — QR кодон дээр энэ хаяг |
Хүн бүрд зөвхөн өөрийнх нь хуудсыг нэмэх нь дээр — андуурч буруу дэлгэц нээхгүй.
Апп шиг болгох
Нүүр дэлгэцэд нэмбэл хаягийн мөр алга болж, бүтэн дэлгэцээр, жинхэнэ апп шиг ажиллана. Дүрс нь танай логотой байна.
Хаягаа нээх → доод талын ⬆️ товч → «Add to Home Screen» → Add
Хаягаа нээх → баруун дээд ⋮ цэс → «Add to Home screen» эсвэл «Install app»
1234 нь бүх зааварт бичигдсэн байдаг тул заавал өөрчилнө —
солих хүртэл систем нээгдэхгүй.
Онлайн захиалга асаах
- Онлайн захиалга автоматаар асдаг — тусад нь юу ч хийх шаардлагагүй.
- Manager → Тохиргоо хэсэгт захиалгын линк болон түүний
QR код гарч ирнэ (
PUBLIC-LINK.txtфайлд бас бичигдэнэ). - QR-ээ хэвлээд ширээн дээрээ тавина.
- Захиалагч утаснаасаа уншуулаад захиална.
Төлбөр 2 янзаар:
- QPay тохируулсан бол — захиалагч QR уншуулж төлнө, автоматаар баталгаажаад бариста руу очно.
- QPay-гүй бол — захиалагч шилжүүлгийн заавар харна. Кассчин POS → 🔔 Онлайн табаас мөнгө ирснийг шалгаад "Төлбөр ирсэн" дарна.
Өдөр тутмын ажиллагаа
- Өглөө: компьютераа асаагаад
START_PUBLIC_EASY.batдарна. - Касс: бүтээгдэхүүн дарж сагсанд нэмнэ → төлбөрийн хэлбэр сонгоно → хэрэгтэй бол хөнгөлөлт өгнө → баримт хэвлэнэ.
- Бариста: захиалга ирэхэд дуут дохио өгнө → "Бэлтгэж байна" → "Бэлэн" дарна.
- Онлайн захиалга: POS → 🔔 Онлайн табаас төлбөр баталгаажуулна.
- Оройдоо: POS → Кассын хаалт — бэлэн мөнгөө тоолж оруулахад зөрүү нь шууд харагдана.
- Тайлан: Manager → 📊 Тайлан — өдөр/долоо хоног/сараар орлого, хамгийн их зарагдсан бүтээгдэхүүн, ачаалалтай цаг.
Нөөцлөлт ба сунгалт
Нөөцлөлт: бүх мэдээлэл data хавтас дотор байдаг.
Долоо хоног бүр тэр хавтсыг USB эсвэл Google Drive руу хуулж аваарай.
Компьютер эвдэрсэн ч тэр хавтсыг шинэ компьютерт тавихад бүх зүйл сэргэнэ.
Сунгах: хугацаа дуусахаас өмнө Миний хэсэг → Нэхэмжлэх үүсгэх дарж шилжүүлгээ хийнэ. Баталгаажмагц POS дээр Шалгах дарахад шинэ хоног шууд орно.
Асуудал гарвал
- Систем ажиллахгүй байна — Desktop дээрх "CoffeePOS зогсоох" дараад,
дараа нь Start цэсээс "CoffeePOS эхлүүлэх" дар. Шалтгааныг
C:\CoffeePOS\logs\coffeepos.log-оос харна. - Таблетаас орж чадахгүй — нэг WiFi дээр байгаа эсэхээ шалга.
Windows Firewall асуувал "Allow" дар.
http://192.168...хаяг зөвхөн дэлгүүрийн дотоод сүлжээнд ажиллана. - Захиалгын линк ажиллахаа больсон — Manager → Тохиргооноос шинэ линк/QR-ээ ав. Сервер дахин асах бүрт өөрчлөгддөг.
- "Лиценз баталгаажаагүй" — интернэтээ шалгаад Manager → Тохиргоо → Лиценз → "Одоо шалгах" дар.
- Баримт хэвлэгдэхгүй — браузерын popup хориг. Хаягийн мөрний баруун талын дүрсэн дээр дарж popup зөвшөөрнө.
- Захиалга алга болсон — алга болдоггүй. Manager → 🧾 Захиалгууд хэсэгт бүх захиалга үлддэг.